Өнөөдөр театрт “Хунт нуур”-тай

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

Өнөөдөр театрт “Хунт нуур”-тай

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балеттай. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тогложээ. 1880-аад оны сүүл үед нэрт балетмэйстр Петипа, Иванов хоёр “Хунт нуур”-ыг засварлан тавих хүслээ П.И.Чайковскийд хэлж, хэдэн жил энэ ажилдаа шамдсан байна. Харамсалтай нь, П.И.Чайковский шинэ хувилбар болох өнөөдрийн балетын хаан болсон “Хунт нуур”-аа өөрөө үзэж чадалгүй 1893 онд таалал төгссөн билээ. Ингээд шинэ “Хунт нуур”-ын анхны тоглолт 1895 оны нэгдүгээр сарын 15-нд болж, тэр цагаас эхлэн алдаршиж эхэлсэн байна. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байв.

Өнөөдөр тоглох “Хунт нуур” балетад Одеттад Б.Саруул, Зигфрид О.Ганцоож, Одиллия Б.Саруул, Ротбарт Х.Мөнгөнхөлөг, Хатанд Ц.Жаргалан, алиа салбадайд А.Эрдэнэболд, па де труа Г.Батчимэг, Н.Намсрай, Ц.Хонгорзуд нар бүжих бол симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдах нь ээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж