БГД-т газар олгохгүй гэж тохиров

Хуучирсан мэдээ: 2011.11.13-нд нийтлэгдсэн

БГД-т газар олгохгүй гэж тохиров

Нийслэлд хүн ам олноор оршин сууж хэт төвлөрөл үүсээд байгаа. Үүнийг дагаад олон хүндрэлтэй асуудал гараад байгаагийн нэг нь газар.

Барилгын компаниуд дуртай хэсэгт газар авч, сургууль, цэцэрлэг, өндөр настны амралт, хүүхдийн тоглоомын газрыг булаан авч байгаа. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр болжээ.

Тодруулбал, өчигдөр НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа, нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй нар Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт газар олгохгүй байх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь сүүлийн үед нийтийн эзэмшлийн талбай, ялангуяа, ахмадын амрах, хүүхдийн тоглох газрууд дээр барилга байгууламж олноор баригдаж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг зогсоож, хотын хэт төвлөрлийг сааруулах нийслэлийн бодлого болж байгаагаараа онцлог юм.

Э.Пагма

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж