Мөнгөний бодлогыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10.00 цагт хуралдахаар болжээ. Бүлэг энэ өдрийн хуралдаанаараа дөрвөн асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн  2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. Хоёрт, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр бүлгийн санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээлэл сонсоно. Гуравт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлэгтэй хэлэлцэн зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт тус бүлгээс санал болгосон 26 тойрогтой, 48 мандаттай тогтолцоог хүлээн авч буйгаа мэдэгдсэн. Харин энэ санал дээр бүлэг нэгдсэн байр сууриа хараахан гаргаагүй байгаа юм. Өнгөрсөн лхагва гаригт тус бүлэг энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэж байсан ч өнөөдрийг хүргэсэн бөгөөд эцсийн шийдвэрийг гаргах гэж буй нь энэ. Дөрөвт, Ардчилсан залуучуудын холбооны мэдээллийг сонсох ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж