Үйлдвэрлэл өргөжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл өргөжиж байна

Нийслэлд ганцхан байдаг харин орон нутагт цорын ганц гэж хэлж болох чулууны үйлдвэр Баянхонгор аймагт ажиллаж байна. “Ганмөнхжин” үйлдвэр нь байгалийн чулуугаар төрөл бүрийн барилгын материал шал тавцан хийхээс гадна хөшөө дурсгалын зүйлсийг ч урладаг  юм. Мөн аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулахад энэ үйлдвэрийнхэний хийсэн чулуун хавтангаар явган хүний зам тавьж байна. Түүнчлэн Өвөрхангай, Завхан, Говь-Алтайгаас захиалгаар хөшөө, цонхны тавцан зэргийг хийдэг аж. Энэ үйлдвэр хоёр жилийн өмнө Жижиг дунд үйлдвэрийн төслөөс 50 сая төгрөгийн зээл авч байгуулагдаж байжээ.  

Дашрамд сонирхуулахад, ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газрын хамтарсан мониторинг үнэлгээний баг 2009, 2010 онд Баянхонгор аймагт олгогдсон зээлийн хэрэгжилтийг сайн гэж дүгнэжээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийн хүрээнд тус аймагт 2010 онд улсын төсвөөс хуваарилсан 650,0 сая төгрөгийн эх үүсвэр дээр 2009 оны эргэн төлөлтийг оны эхнээс бүрэн ашиглаж, иргэдийн төсөлд олгож байгаа нь бусад аймгуудад ч жишээ  болох үр дүн гэдгийг онцолсон байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж