Өсвөрийн шатарчид ДАШТ-д мордлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчид ДАШТ-д мордлоо

Бразилийн Калдас-Новас хотноо энэ сарын 17-27-нд шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд зохиогдох тус тэмцээнд Монголын 20-иод шатарчин “Мончесс” клубын эрхлэгч Ц.Батсайханы удирдлага дор оролцох ажээ. Баг тамирчдын түрүүч өнгөрөгч ням гаригт хилийн дээс алхсан бол үлдсэн тамирчид өнөөдөр Бразилийг зорьж байна. Баг тамирчдын бүрэлдэхүүнд өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул болон өнгөрөгч аравдугаар сарын эхээр болсон сонирхогчдын шатрын дэлхийн аваргад түрүүлсэн Б.Ану, С.Билгүүн нарын шатарчид багтсан байна. Шатарчид швейцарь системээр нийт есөн өрөг тоглож, аваргаа тодруулах юм.

Өмнө нь өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Б.Мөнгөнтуул хошой мөнгөн медаль хүртэж байсан юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж