Сомалийн далайн дээрэмчдийг шүүх хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Сомалийн далайн дээрэмчдийг шүүх хурал болов

Францын хоёр иргэнийг барьцаалсан Сомалийн далайн дээрэмчин зургаан этгээдийг шүүх хурал өчигдөр Парист болжээ. 21-35 настай далайн зургаан дээрэмчнийг  2008 онд Адены буланд аялж явсан эхнэр нөхөр хоёрыг барьцаалж, барьцаанд нь хоёр сая ам.доллар нэхсэн байна. Тэдгээр дээрэмчдийг 2008 оны есдүгээр сард Францын тусгай хүчнийхэн баривчилж, Францад авчирчээ. Францын шүүх гэмт этгээдүүдэд онгоц олзолж, хүн барьцаалж дээрэмдсэн хэрэгт буруутгажээ. Далайн дээрэмчдийн нэг нь хэрэг үйлдэх үедээ 18 настай байснаас шүүх хурлыг өнөө хүртэл хойшлуулсан байна. Хэрэв тэднийг гэм буруутайг тогтоовол дээд тал нь 30 жил шоронд хорих ял оноох ажээ. Шүүх хурал ирэх арванхоёрдугаар сард гарах юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж