Ж.Занаа УИХ-ын гишүүдэд шаардах бичиг хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Ж.Занаа УИХ-ын гишүүдэд шаардах бичиг хүргүүлэв

“Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаа өнөөдөр УИХ-ын гишүүдэд  шаардах бичиг хүргүүллээ. Уг шаардах бичгийг тэрбээр гишүүн бүрт гардуулж байгаа юм. Шаардах бичигт УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг 50 хувиар тусгах ёстой хэмээн бичжээ. Энэхүү шаардлага нь зөвхөн түүний дан ганц бие даан гаргасан санал биш Улаанбаатар хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд болсон “Эмэгтэйчүүдийн нүдээр нээлттэй засаглал” чуулганд оролцсон 300 гаруй төлөөлөгчдийн шийдвэр юм байна.

Мөн шаардлагад нийт хүн ам, татвар төлөгчид, сонгогчдын 50 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо шийдвэр гаргахад ч 50 хувийн жинтэй байх нь төлөөллийн ардчилал, нийгмийн шударга ёсны үндсэн зарчим мөн. Эмэгтэй хүний амьдралыг эрэгтэй хүн туулахгүй. Эрэгтэйчүүдийн үзэл бодол, ухаан, туршлага, дуу хоолой эмэгтэйчүүдийг орлохгүй. Эмэгтэйчүүдийн зовлон бэрхшээл хэрэгцээг зөвхөн эмэгтэйчүүд л илэрхийлж чадна. Тиймээс эмэгтэйчүүд өөрөө өөрсдийгөө төлөөлөх жам ёсны эрхээ эдлэх ёстой гэжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж