Орост томуу дэгдэж, хүүхдүүд өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Орост томуу дэгдэж, хүүхдүүд өвчилж байна

Ханиад томууны дэгдэлт Орост эхлээгүй харин бага насны хүүхдүүд л өвдөж байна хэмээн Оросын Ариун цэврийн эмч Геннадий Онищенко мэдэгдлээ. Өвчин тархалтынхаа өмнөх үед байгаа. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн хүйтрэлийн улмаас томуу гарч байна гэж тэр хэлжээ. Өвчлөлтийн хамгийн өндөр төвшин Халимагт бүртгэгджээ. Москва, Тамбов, Саратов, Вологда, Тула, Ненецийн автономи, Халимаг, Якут, Удмурт, Хабаровскт халдварт өвчний дэгдэлтийн босго давсан байна. Онищенкогийн алба өмнө нь Москвад томууны дэгдэлтээр өвчилсөн хүүхдүүдийн тоо 63 мянга боллоо гэсэн мэдээлэл тараасан байв.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж