Хилларигийн машин руу өндөг шиджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Хилларигийн машин руу өндөг шиджээ

Филиппинд айлчилж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны сууж явсан машины цуваа руу эсэргүүцэгчид өндөг шидэлсэн гэнэ. Ерөнхийлөгчийн ордноос хөдөлсөн Хиллари Клинтоны айлчлалын цувааг явж байх замд өчигдөр орон нутгийн цагаар 14.45 цагт энэ хэрэг гарчээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалыг эсэргүүцсэн 40-50 хүн цуваа руу өндөг, чулуу болон будагтай бөмбөлөг шидэлж, дургуйцлээ илэрхийлсэн байна. Хиллари Клинтон АНУ, Филиппинийн Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсны 60 жилийн ойд тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь ийнхүү Филиппинчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.  

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж