Азийн хөрөнгийн биржүүдэд савлагаа их байна

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Азийн хөрөнгийн биржүүдэд савлагаа их байна

Европын эдийн засгийн хямрал, Азийн эдийн засагт, тэр дундаа Хятадын эдийн засагт нөлөөлж эхэлсэн талаар дэлхий нийт шуугиж эхэлсэн. Уг нөлөөнөөс болж
Хөрөнгийн биржүүд ч хөдөлгөөнд орсон гэхэд хилсдэхгүй. Товчхондоо Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт 1992 оноос тогтмол өсч ирсэн ба 2002 онд 78 сая ам.доллар, 2003 онд 132 сая ам.доллар, 2004 онд 147 сая ам.доллар гэх мэт тус тус нэмэгдсээр өдийг хүрсэн. Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гадны компаниудын хөрөнгийн биржийн ханш өчигдөр л гэхэд янз бүр байна. Жишээ нь “Rio Tinto” ХК-ийн ханш 67.82, “Ivanhoe Mines”-ийн ханш 20.3 канад доллар, “Petro Matad”-ийн ханш Английн фунтээр 16.04, “Khan Resources”-ийн ханш 55.25 ам.доллар, “Centurra Gold”-ийн ханш 21.31 ам.доллартай байна.

Өнгөрсөн долоо хоногт Лондонгийн бирж дэх “Petro Matad”-ын нэгж хувьцааны ханш нэг өдрийн дотор 2.81 ам.доллараар буурч 15.44 ам.доллар болсон билээ. Мөн Торонтогийн бирж дэх “Ivanhoe Mines”-ын хувьцааны ханш харьцангуй бага буюу 1.74 хувиар буурч нэгж хувьцааны үнэ 20.33 канад доллар болсон нь ойрын өдрүүдийн онцлох үйл явдлын нэг байв. Харин Канадын хөрөнгө оруу­лалттай “Centerra Gold”-ийн хувьцаа 0.79 хувиар мөн буурчээ.

Олон улсын Хөрөнгийн бир­жийн мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар “Khan Resource”-ын хувь­цаа 11 хувь хүртэл өссөн нь удаан хугацаанд өөрчлөлт ороогүй байсан нь нөлөөлсөн бөгөөд тус компани Монголд уран олборлох зөвшөөрөлтэй холбоотой маргаанаар олон улсын Арбитрын шүүхэд хандсантай холбоотой байж магадгүй” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын Хөрөнгийн биржүүдэд хан­шийн савлагаа нэлээд хүчтэй явагд­сан. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байна. Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони огцорсноос хойш хэд хоног өнгөрөөд байгаа. Үүнээс үүдэн Европ, Азийн сан­хүүгийн бирж дээр ханшийн уналт явагдсан. Жишээ нь, Токиод бусад 17 валюттай харьцах иенийн ханш 0.1-0.3 хувиар унасан бол Ази, Номхон далайн орны голлох индекс 0.2 хувиар багассан байна. Гэвч сүүлийн долоо хоногт алтны ханш эрс өссөн нь Италийн улс төрийн нөхцөл байдал болон Грекийн өрийн асуудал шийдвэрлэгдэхгүй удаж байгаатай холбоотой гэсэн таамгийг “Bloom­berg”-ийн мэр­гэжилтнүүд дүгнэсэн би­лээ.  Дээрх үйл явдлыг дагаад “Euro Stoxx50” индекс 0.3 хувиар унасан аж. Хачирхалтай нь Италийн Ерөн­хий сайдаар Марио Монти сон­гогдсон даруйд Азийн Хөрөнгийн биржийн хувьцаанууд эргээд өссөн юм. Барууныхан түүнийг “Супер Марио” хэмээн тоглоомын баатрын нэрээр нэрлэж, хошигносон аж. Жишээ нь Токиогийн  Хөрөнгийн биржийн хувь­цаа 1.22 хувиар, Сиднейн Хөрөнгийн биржийн хувьцаа 0.76 хувиар, Хон­конгийн Хөрөнгийн биржийн хувьцаа 2.32 хувиар, Шанхайн Хө­рөнгийн биржийн нээлтийн ханш 1.36 нэгжээр тус тус өссөн аж.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийдэг зарим компаниудын хувьцаа ойрын хоёр долоо хоногт өсөх нь нэ­гэнт тодорхой болж байгаа та­лаар ч өнгөрсөн мягмар гарагт дэлхийн Хөрөнгийн биржийн ца­хим хуудаснаа болсон форумын уулзалтад оролцсон мэргэжилтнүүд дүгнэжээ. Азийн эдийн засгийн чадамжаас энэ удаагийн санхүүгийн хямралаас гарч чадах эсэх нь бүрэн хамаарна гэдэгт олон орон санал нэгтэй байгааг  цахим форумын үеэр онцолсон аж. Уул уурхайн салбарын Хөрөнгийн биржийн хувьцааны хувь эргээд сэргэж эхлэх нөхцөл бүрдэж байгаа бололтой. Үүний нэг тод жишээ бол Токиогийн Хөрөнгийн   биржийн хувьцааны ханш өссөн гэсэн мэдээлэл. Тухайлбал, “Nikkei 225” индекс 161, “Topix” болон бусад томоохон хувьцаа дунджаар 13 нэгжээр өссөн аж. Японд бир­жийн хувьцааны ханш өссөнтэй холбогдуулан АНУ-ын Нью-Йор­кийн хөрөнгийн биржид болсон нээлттэй хуралдаанаар хувьцааны өсөлт ажиглагдсан байна.

“Centerra Gold”-ын хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт 21.31 ам.доллар байж байгаад 1.29 ам.дол­лараар нэмэгдсэн байна. Мөн “Rio Tinto” ХК-ийн хувьцааны ханш нэмэх 0.45 ам.доллараар нэмэг­­дэж 67.82 болсон бол “Ivanhoe mines”-ын ханш нэмэх 0.87-гоор өс­сөн үзүүлэлт гарчээ. Ямартай ч Хөрөнгийн биржийн ханш өсөх хандлагатай болсон нь Азийн эдийн засгийн чиг хандлагаас шууд хамаарах болоод байгаа. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж