Био комбинатад химийн хор асгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Био комбинатад химийн хор асгаж байна

Хан Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр буюу Био комбинатын орчимд арьс, ширний үйлдвэрүүд хаягдал хорт бодисоо үерийн аманд асгаж байна гэх мэдээлэл иргэдээс манай сонинд ирсэн юм. Үерийн аманд асгасан химийн хорт бодис нь зуны улиралд нийслэл рүү урсан орж ирэх нөхцлийг бүрдүүлсэн аж.

Түүнчлэн, арьс ширний компаниуд айлуудын ойролцоо хортой хог хаягдлаа асгасан нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөд хүрчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Био комбинатын орчим иргэд, үйлдвэрийн ажилчдын дунд тэмцэл өрнөж байгаа ч химийн хортой хог хаягдлаа аль хэдийн асгаад амжжээ. Энэ талаар холбогдох материал ирсэн төдийгүй бид нэхэн сурвалжлах болно. Дашрамд дурьдахад, хөрсний гадаргууд гялгар уут мэт зүйл дэвсч, түүн дээр бодисоо асгаж байгаа ч энэ нь асар хүчтэй химийн хор гэдгийг иргэд хэлж буй аж. Суурин айлуудтай ойролцоо байгаа тул иргэд маш их дарамт, айдастай байгаа юм байна.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж