Д.Баттулга Кувейтын Сангийн сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Д.Баттулга Кувейтын Сангийн сайдтай уулзав

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Кувейт Улсын Сангийн сайд Мустафа Жассем Аль-Шимали тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Кувейт Улсад энэ оны эцсээр хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар болон хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн Тайширын усан цахилгаан станцын туршлагад тулгуурлан Кувейтын сангийн эх үүсвэрээр Сэлэнгийн усан цахилгаан станц барих, Дархан-Эрдэнэт, Эрдэнэт- Булган- Уньт, Уньт- Тариалангийн чиглэлд хэрэгжиж буй авто замын төслүүд, түүнчлэн Сангийн сайдын айлчлалтай холбоотой бусад асуудлаар санал солилцлоо. Уулзалт ажил хэрэгч, найрсаг байдалд болов. Кувейтын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Кувейтын Хөрөнгө оруулалтын газрын удирдах захирал Бадер Аль-Саад, гүйцэтгэх захирал Фаруук Бастаки, Кувейтын Сангийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн бүсийн захирал   Валид Аль-Бахар, Кувейт Улсын Сангийн сайдын Тамгын газрын дарга Халед Аль-Рувайех, Кувейтын Хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хуссейн Аль-Халаби, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мубарак Аль-Сехайжан оржээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж