”Өсвөрийн аврагчид” тодров

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

”Өсвөрийн аврагчид” тодров

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэн бодохуй, тэсвэр хатуужил, авхаалж самбааг хөгжүүлэх, тэдэнд гамшгаас хамгаалах талаар анхан шатны ойлголт өгөх, аливаа гамшгийн үед өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах мэдлэг олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээнийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулжээ. Тус аймгийн Дархан сумын Ерөнхий боовсролын дөрвөн сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан уг тэмцээнийг ердийн өргүүр ашиглаж нурангид дарагдсан хүнийг аврах, гарын доорхи материал болох сонин, цаас ашиглан энгийн аяга хийх,  нэрвэгдсэн хүнийг зөөвөрлөх, гал унтраах дасгал сургууль, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, чиг барьж боох, сойлт хийх зэрэг төрлөөр явуулсан байна.

Тэмцээнд дөрвөн багийн нийт 40 сурагчид авхаалж самбаа, хурд хүчээ сорьж оролцсоноос тэргүүн байрыг Д.Наранчимэг багштай 9д ангийн ‘’Бүргэд’’ баг, дэд байрыг С:Баттулга багштай 9г ангийн “Аврагч” баг, гуравдугаар байрыг Б.Даваацэцэг багштай “Шонхор”  баг, тусгай байрыг Н.Энхцэцэг багштай ‘’Сонор’’ багууд эзлэж амжилттай оролцсон аж.

“Өсвөрийн аврагч’’ тэмцээнийг зохион явуулснаар багш, сурагчид гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдлэг олж, аливаа гамшгийн үед өөртөө болон нөхөддөө эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, зөөвөрлөх чадвартай боллоо гэж багш, сурган хүмүүжүүлэгчид тэмцээнийг өндрөөр үнэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж