Онцгой байдлынхан сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.19-нд нийтлэгдсэн

Онцгой байдлынхан сургалтад хамрагдлаа

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын техник, тоног төхөөрөмжийн инженер, автын механик, механик жолооч нарын сургалт семинар арваннэгдүгээр сарын 17,18-нд Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж, засвар, үйлчилгээний ажлыг төлөвлөн зохион байгуулах, ашиглалтын норм, нормативийг мөрдөх, түүнд хяналт тавих, техникийн ашиглалт, засвар, хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар инженер, автын механик, механик жолооч нар номын дуу сонслоо.

Онцгой байдлын албаны инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус сургалт-семинарт төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмжийн инженер, автын механик, механик жолооч нар хамрагдсан юм.

Онцгой байдлын албаны техник, хэрэгслийн бэлэн байдлын өнөөгийн түвшин түүний нөхөн хангалт, техник шинэчлэх төлөвлөгөө, гамшгийн бэлэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хууль, тогтоомж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь, автомашины хөгжил, ирээдүйн чиг хандлага, автотээврийн стандартууд, автомашин ашиглалтын норм норматив, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албан хаагчийн ёс зүй, Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа гал унтраах автомашин, техник багаж, зэвсэглэмжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд зэрэг сэдвээр багш нар хичээл заалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж