Эйнштейний онолыг няцаасан нээлт хийжээ

2011 оны 11 сарын 20

Хэсэг эрдэмтэн Альберт Эйнштейний онолыг няцааж, дэлхийд гэрлээс хурдан зүйл байдгийг олсон тухай Reuters дамжууллаа. Эрдэмтдийн олж нээснээр нейтроны субатомын хэсгүүд гэрлийн хурдаас долиор хэмжигдэх  хугацаанд түрүүлж тардаг ажээ. Энэ нээлт 1905 оноос хойш өдийг хүртэл гэрлийн хурдыг давах хурд үгүй гэж үзсээр ирсэн Эйнштейний онолыг няцааж байгаа юм. 

Энэ туршилтыг дэлхийд алдартай Швейцарийн цөмийн физикийн төвөөс 720 км-ийн зайд орших Гран-Сассо лабораторид хийжээ. Хэрэв уг дүгнэлтийг бусад туршилтуудар нотолбол харьцангуйн онолыг нээгч орчин үеийн физикийн шинжлэх ухааны эцэг гэгддэг А.Эйнштейний нээлт төгс биш байсныг нотлох юм.

Д.ОЮУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна