МАН-ын байрыг маргааш хүлээлгэн өгөх байжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

МАН-ын байрыг маргааш хүлээлгэн өгөх байжээ

МАН-ын Тусгаар тогтнолын ордныг “Өндөр буянт” компанийнхан энэ сарын 21-нд буюу маргааш Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байжээ. Гэвч өнөөдөр гал гарсан нь Улсын комисст хүлээлгэн өгөх цаг хугацааг хойшлуулахад хүргэж мэдэхээр байна. Тусгаар тогтнолын ордныг барихдаа нийтдээ 14.6 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Арван хоёр давхар эл барилгын доод хонгилд 90 гаруй авто машин байрлуулах зогсоолтой. Мөн гадаах талбайд авто машин байрлуулах боломжтойгоор гүйцэтгэсэн байжээ.

Харин МАН-ынхан тус байрныхаа баруун жигүүрт таваас есөн давхарт байрлаж, үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол бусад бүх өрөөгөө түрээслэхээр гэрээ байгуулаад байсан гэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж