Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам хамгийн аюултай

Хуучирсан мэдээ: 2011.11.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам хамгийн аюултай

Улаанбаатарт багагүй цас орж, гудамж талбайд халтиргаа гулгаа үүсэн хөдөлгөөнд саад учирч байна. Явган хүний зам шил толь болсноос халтирч гулгаж унасан хүний тоо олширчээ. Гэхдээ хамгийн аюултай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам болоод байна.

Монголчууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төдийлөн хайхрахгүй байсаар сүүлийн хоёр жилд л Улаанбаатарын төв хэсгээр явган хүний зам дундуур тэдэнд зориулсан зориулалтын тэмдэг бүхий зам тавьсан. Тэр нь хараагүйчүүдэд зориулсан, таягаараа тэмтрэхэд зориулагдсан иржгэр зам. Харин цас орсноос үүдэн хөгжлийн бэрхшээлтэй бүү хэл эрүүл хүмүүс мөнөөх иржгэр зам дээр халтирч байна. Уг замыг Монголын нөхцөлд таарамж муутай гялгар хавтангаар хийснээс болж цас ормогц “мөсөн гулгуурын талбай” болж хувирч байна. Мөн явган хүний замын зах хэсгийг гоёж хазгай хийсэн нь өвлийн цагт машины зам руу халтирч орох аюул дагуулахаар болжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж