“Кроун” фракц намынхаа эрх ашгийг тэргүүнд тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

“Кроун” фракц намынхаа эрх ашгийг тэргүүнд тавьжээ

Ардчилсан намын “Кроун” фракцынхан саяхан хуралджээ. Хурлын үеэр тус фракцын гишүүд тарах талаар ярилцсан байна. Зарим гишүүд нь“ Хэдүүлээ ингэж улс төрийн үйл ажиллагаа хийж чадахгүй, “Алтан гадас”-ын гар хөл болж явахаа больё. Ингэж дэмий зүйл хийсээр байтал намаа бутаргаж баларч мэдэхээр байна. Эцсийн дүндээ хагарал сайн зүйл авчрахгүй, нэгдэх нь чухал” гэсэн санал гаргасан байна. Гэхдээ ийм шийдвэрт шууд хүрчихээгүй, багагүй тэмцэлдсэн гэх мэдээлэл байгаа юм. Хэдийгээр намаа бодсон шийдвэр гаргахад амаргүй байсан ч тус фракцынхан нам дахь бүлэглэлийнхээ эрх ашгаас илүүтэй намынхаа эрх ашгийг дээгүүрт тавих шийдэлд хүрч чаджээ. Энэхүү “Кроун” фракцид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал нар багтдаг байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж