Иргэд халаалтгүй зутарч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Иргэд халаалтгүй зутарч байна

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн есөн байр өнөөдрийг хүртэл дулаан аваагүй зутруу байгаа ажээ. Эдгээр байранд 67 өрхийн 300 гаруй иргэн амьдардаг юм байна. Өнөөдрийг хүртэл халаалт аваагүй шалтгаан нь дулааны шугамын гэмтэл гэнэ. Иргэд багагүй хугацаанд хөөцөлдсөний эцэст дээрх шугамыг засахад зориулан аймгийн төсвөөс 173 сая төгрөгийг шийдүүлжээ. Нэгэнт хөрөнгө нь шийдэгдсэн болохоор тендер зарлагдаж “Эрдэнэт ус” компани шалгаран 16 хоногт багтаан дулааны шугамыг асуудалгүй болгоно гэж амалсан тус компани өнөөдрийн байдлаар газрыг нь ухахаас өөр юм хийгээгүй гэнэ. Өдөр өдрөөр хүйтний эрч чангарч байдаг, элдэв шалтаг тоочсон “Эрдэнэт ус” компанийхан хэзээ ажлаа дуусгахыг холбогдох албаны хүмүүст нь шалгахгүй бол иргэд хохирсоор л байгаа талаар орон нутгаас мэдээллээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж