ШТС-ийн ажилтан эмэгтэй хүүхэдтэй байжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

ШТС-ийн ажилтан эмэгтэй хүүхэдтэй байжээ

Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байсан “Гурван цагаан далай” ШТС-ийн ажилтан 37 настай эмэгтэй бусдын гарт амиа алдсан хэрэг энэ сарын 20-21-нд шилжих шөнө гарсан. Талийгаач эмэгтэй гурван хүүхдийн ээж байжээ. Тэрээр нөхрийн хамт “Гурван цагаан далай” ШТС-ийг  хувиараа ажиллуулдаг байсан аж. Хэрэг гардаг шөнө 04.40 цагийн үед үл таних гурван залуу ШТС-аас 2-3 сая төгрөг дээрэмдэж, эхнэрийг нь хөнөөгөөд, талийгаачийн нөхөр Л-ийн гуян тус газар хутгалж гэмтээгээд зугтаасан байна. Хэргийг шуурхай  илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар УМБГ- Эрүүгийн цагдаагийн газрын 7-8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагааны талаар Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга н.Болдбаатараас тодруулахад “Хэргийг шалгаж байна. Одоогоор  хэн нэгнийг сэжигтнээр саатуулаагүй байна” гэх хариулт өглөө. Уг хэргийг үйлдээд  хэргийн газраас зугтсан гурван залууг баривчлахаар Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид  Дархан, Сэлэнгэ аймагт, Эрдэнэт хот, Мандал, Баянгол сум зэрэг газруудад эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа аж.
С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж