Toyota үйлдвэрлэлээ эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Toyota үйлдвэрлэлээ эхлүүлжээ

Тоёота компани Тайландын үерээс болж гурван үйлдвэрлэл нь зогсоод байсан бөгөөд өдгөө дахин сэргээж, үйл ажиллагаагаа эхэллээ.

Тоёота компани Тайландын үер, Японы цунами, газар хөдлөлтөөс хойш нөхөн сэргээлт хийсээр байгаа юм. Сүүлд Тайландын үерээс болж замбараагүй байдал үүсч эрэлт нь багассан бөгөөд даваа гарагт "Тоёота" компанийн мэдээллээр Япон дахь машины бүтээмжийг хэвийн төвшинд аваачихаас эрчимтэй ажиллахаа хэлжээ.

Тоёотагийн гурван үйлдвэр Тайландад байдаг бөгөөд үерээс болж түр хаалгаа бариад байсан бөгөөд өдгөө дахин үйлдвэрлэлээ эхэлж байна. Өнгөрөгч саруудад тус компанийн дэлхий дахин дахь үйлдвэрлэлт нь байхгүй болсон юм. Тайландын үер нь ойрын арван жилд байгаагүй хамгийн хүнд хэцүү байдлыг авчирсан бөгөөд ойролцоогоор 600 орчим амь тасарсан байна.

Мөн үйлдвэрлэл, үйлчилгээ бизнес зогсоход хүрсэн юм. Гамшигт нэрвэгдэн, үйлдвэрлэл нь зогссоноос өнгөрөгч долоогоос есдүгээр сарын хувьцаа нь 18.5 хувиар унасан байна.

Японд цунами газар хөдлөлт болсноос хойш сүйдсэн бүтээмжээ дахин сэргээж байсан ч Тайландын үерээс болж, дахин зогсоход хүрээд байсан юм. Гамшгаас болж аравдугаар сарын үйлдвэрлэлийн алдагдал нь 150 мянгад хүрээд байжээ.

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж