АНУ, Өмнөд Солонгостой худалдааны гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

АНУ, Өмнөд Солонгостой худалдааны гэрээ байгуулав

Олон жил хэлэлцэж, зөвшилцөлд хүрч чадахгүй байсан чөлөөт худалдааны гэрээнд Өмнөд Солонгос, АНУ гарын үсэг зуржээ. Өмнөд Солонгосын парламентын гишүүдийн дийлэнх нь уг гэрээг хүлээн зөвшөөрсөн байна. Парламентын нэг гишүүн нулимс асгаруулагч гаргаж ирснээс бусад нь талархан хүлээж авсан гэнэ. АНУ-ын Конгресс уг гэрээнд өнгөрсөн сард гарын үсэг зурж, хууль болгон баталсан байна. Уг гэрээ хүчин төгөлдөр болсноор АНУ-ын Ази дахь экспорт 10 тэрбум ам.доллараар нэмэгдэх юм. АНУ, Өмнөд Солонгос өнгөрсөн сард 80 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулсан. Өмнөд Солонгосын фермерүүд болон ажилчид чөлөөт худалдааны уг гэрээ тэдний амьжиргааны бизнест саад учруулна гэж эсэргүүцэж байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж