Б.Тулгыг өмгөөлөгчтэй нь уулзуулсангүй

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Б.Тулгыг өмгөөлөгчтэй нь уулзуулсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах байсан Б.Тулгыг УМБГ-ынхан өчигдөр баривчилсан билээ. Б.Тулгын ар гэрийнхэн өмгөөлөгчид хандан түүний сургийг гаргах гэсэн ч УМБГ-ынхан өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй байна. Б.Тулгыг УМБГ-ын ажилтан Р.Отгонжаргал нар баривчилсан гэж эх сурвалж хэлж байна. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхтэй. Аль ч хүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй байж хууль бусаар сэжиглэх, мөрдөх, мөшгих, хавчин гадуурхах эрх байхгүй гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа юм байна. Мөн Н.Энхбаяртай хамт ажиллаж байсан хүмүүсийг хууль бусаар хавчих, баривчлах зэрэг үйлдэл гарч буй нь “иргэн Н.Энхбаярыг ямар ч гэсэн буруутай” хэмээн хардаж, хамт ажиллаж байсан хүмүүсийг давхар яллаж болохгүй гэж тэд үзжээ. Ямар боловч өмгөөлөгч нь Б.Тулгатай уулзахаар хөөцөлдөж байгаа гэж өнөөдөр өглөө хэллээ.

Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж