Зээлийн хэлэлцээрийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийг хэлэлцээд дэмжлээ. 

Монгол Улсын Засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас авах 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг  баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам барихад зарцуулна. Зээлийн хугацаа 32 жил, эхний дөрвөн жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 1 хувь юм. Энэ асуудлыг өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн бол өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд мөн дэмжлэг хүлээгээд байна.


Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж