Египтэд үндэсний авралын Засгийн газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Египтэд үндэсний авралын Засгийн газар байгуулна

Фельдмаршал Хусейн Тантавийн толгойлсон Египетийн цэргийн зөвлөл ойрын хугацаанд засгийн эрхийг “Үндэсний авралын засгийн газарт” дамжуулахаар болжээ. Засгийн газрыг энгийн хүмүүсээс бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ генералууд ерөнхийлөгчийн сонгуулийг  2012 оны сүүлчээр биш 2013 оны эхээр явуулахыг зөвшөөрлөө. Харин парламентын сонгууль нь товлосон хугацаандаа арваннэгдүгээр сарын 28-нд болох юм. Цэргийн зөвлөл энэ сарын 22-нд тус улсын тэргүүлэх улс төрийн хүчний төлөөлөгч нартай уулзалт хийн энэ талаар тохиролцсон байна. Шинэ Засгийн газрын ерөнхий сайдаар Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийг толгойлж байсан Мохамед эль-Барадей томилогдож магадгүй байна. Гэвч тэрээр өөрийн шийдвэрээ гаргаагүй ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж