Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Өдгөөгөөс 87 жилийн тэртээ 1924 оны 11-р сарын 26-нд Монголчууд тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ дэлхий дахинд зарласан. Энэ өдрийг Төв аймагчууд төрийн албан хаагчдын баярын өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ өдөр төрийн албанд  шалгалт өгч тэнцэн төрийн албанд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөдөг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа 14 албан хаагч тангараг өргөлөө. Энэ жил Монгол Улсад төрийн албаны төв байгууллага үүсэж байгуулагдсаны 16 жилийн ой тохиож байгаа. Төв аймагт төрийн албаны стандартыг орон нутагтаа хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, улмаар бодит ажил хэрэг болгон төрийн бүх шатны байгууллагын хөгжлийг хангуулах, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын чадварлаг нөөц бүрдүүлэх, улмаар албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулан мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, ёс зүй, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө бүхий л нөөц боломжоо дайчлан хуулиар олгогдсон чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд тогтмол ажил үйлсээрээ тэргүүлж байгаа билээ. Энэ жил аймгийн ЗДТГ-ын газар улсдаа тэргүүлсэн байгаа. Мөн төрийн аудитын хуулийн дагуу гурван хүн аудитын үйл ажиллагаанд үнэнчээр ажиллахаа илэрхийлэн тангараг өргөлөө.

МУ-ын төрийн албаны тухай хуулийн зүйлүүдэд тавьсан шаардлага, нөхцөл болзлыг хангаж ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчиддаа аймгийн Засаг дарга баяр хүргэж үг хэлсэн юм. Түүнчлэн, ахмад төрийн албан хаагч залуу төрийн албан хаагчиддаа зөвлөгөө өгөв. Энэ үеэр төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний хүмүүсийг  аймгийн ИТХ болон Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.  

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж