“Nokia” N8 гар утсаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Nokia” N8 гар утсаа танилцуулав

“Apple”, “RIM”, “Google” болон “Microsoft” корпорацийн илэрхийлэл болсон тус тусын бренд гар утастай өрсөлдөх зорилгоор дэлхийд тэргүүлэгч Финландын “Nokia” корпораци “N8” загварын смартфөүнээ танилцууллаа. “Symbian^3” үйлдлийн системтэй уг гар утас нь супер мультимедиа хэмээн тодорхойлж болох шилдэг бүтээл байх гэнэ.

Nokia N8 нь Xenon flash, Carl Zeiss дурантай, өндөр нягтаршилтай видео бичлэг хийх чадалтай 12 мегапиксель камертай, HDMI холболттой, 3.5 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй байх бөгөөд A-GPS, Bluetooth болон 802.11n Wi-Fi холболттой. Түүнчлэн өөр дээрээ 16GB багтаамжтайн дээр мемори картны оролттой, FM радиотой, телевизийн дэлгэцэд холбох холболттой, 256МВ RAM-тай, 1200mAh зайтай ба хэмжээний хувьд 11,35х5,9х1,3 см, 135 грамм жинтэй юм.

Гадаад үзэмжийн хувьд төдий л шинэлэг бус, гэхдээ хөнгөн цагаан гадаргуутай, үнсэн саарал, цагаан саарал, ногоон, цэнхэр, улбар шар гэсэн таван өнгөний сонголттой байх ажээ. Компанийн зүгээс мэдэгдсэнээр Nokia N8 энэ оны гуравдугаар улиралд 500 орчим ам.долларын үнээр худалдаанд гарах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж