Чуулганыг 23.00 цагт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Чуулганыг 23.00 цагт зарлалаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг 19.00 цагт зарласан бол чуулганы нэгдсэн хуралдааныг 23.00 цагт зарлажээ.  Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцэхтэй холбоотойгоор дээрх хуралдаануудыг шөнө хугаслан хуралдуулахаар болоод буй аж. Гэхдээ үүнд бас тэрбум тэрбумын мөнгө нөлөөлж буй бололтой. Тодруулж хэлбэл, өнгөрсөн жилүүдэд нэгдсэн төсвийг батлах бүрийдээ УИХ-ын гишүүд нэг тэрбум төгрөгийг тойргийнхоо хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгуулдаг байсан. Харин энэ удаад дээрх хөрөнгийн хэмжээг Засгийн газраас 2012 оны нэгдсэн төсөвт нэг тэрбум төгрөгөөр оруулж ирсэн ч УИХ-ын төвшинд дахин хоёр тэрбум төгрөгөөр өсгөж, гурван тэрбумд хүргэхээр болжээ. Гурван тэрбумд хүрээд байгаа гишүүний гэх тодотголтой мөнгөнөөс болж УИХ-ын туслахууд хүртэл ажилд дарагдаад буй юм байна. Учир нь тойрогтоо холбоотой хөрөнгө оруулалтыг дээрх гурван тэрбум төгрөгт тусгуулахын тулд толгой өндийх завгүй болжээ. УИХ-ын эрхэм гишүүдийн хувьд ч энэ их мөнгөө юунд “цацахаа” мэдэхгүй саналаа өгөх гэж тэвдэж буй аж. Харин гишүүн бүрийн нэр дээр хаяглагдаад байгаа энэ их тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргасан бэ гэхээр Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын багцнаас гаргасан гэх мэдээлэл Төрийн ордонд дуулиан дагуулж эхэллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж