ОХУ-д иргэдийн орлого багасч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

ОХУ-д иргэдийн орлого багасч байна

ОХУ-ын энэ оны эдийн засгийн өсөлт Оросын Засгийн Газрыг урам оруулахаар тоон үзүүлэлттэй гарсан хэдий ч иргэдийн орлого буурсан тухай Независимая газета сонинд бичжээ. Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээгээр ДНБ, аж үйлдвэр болон хөрөнгө оруулалт өссөн гэжээ. Харин инфляцийн өсөлт иргэдийн орлого болон амьдралд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.

Гэхдээ зарим эдийн засагчид эдийн засгийн өсөлт нь тогтворжих болоогүй учир баярлахад эрт байна гэж дүгнэж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн өсөлт нь улс орны хямралыг даван туулах болон хөгжлийн шинэ түвшинд хүрэх хэмжээнд хүрээгүй байна. Флекс Банкны удирдлагын ажилтан Михаил Шорохов хэлэхдээ Оросын эдийн засгийн хөгжлийн саад бэрхшээл нь авилга болон улсын байгууллагуудын хэт олшролт гэж тодорхойлжээ. Мөн тэрээр хүн амын орлого буурсан шалтгаан нь даатгалын болон цалингийн шимтгэл ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж