МАН-ын бага хурал маргааш болно

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

МАН-ын бага хурал маргааш болно

МАН-ын Бага хурал маргааш Тусгаар тогтнолын ордонд болно. Тус хуралдааны эхэнд МАН-ын дарга С.Батболд илтгэл тавих бол дараа нь МАН-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцүүлэх юм байна. Дараа нь бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой төсөл, улмаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс зохион байгуулалтын асуудал нэлээд анхаарал татаж буй аж. Ингэхдээ Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлөөс Бага хурлын гишүүнээр гишүүдээсээ сонгуулахаар нэр дэвшүүлжээ. Үүнд УИХ-ын гишүүн Р.Будын охин Б.Анужин нэлээд дээгүүр бичигдсэн гэх мэдээлэл байна. Араас нь “Өглөөний сонин”-ы эрхлэгч Л.Нинжжамц, УИХ-ын дэд дарга Н.Энхболдын туслах байсан н.Гантөгс, “Үнэн” сонины орлогч эрхлэгч Т.Бүдээхүү, “Монполимет” компанийн захирал н.Гарамжав нар багтжээ. Харин нэлээд эрт дуулиан тариад намжсан Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Увс аймгийн Засаг дарга нарыг албан тушаалаас нь эргүүлэн татах тухай асуудал бүрхэг байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж