Дийлэнх нь аль намыг дэмжихээ шийдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Дийлэнх нь аль намыг дэмжихээ шийдээгүй байна

“Альтернатив” төвөөс явуулсан судалгааны тайлан гарчээ. Энэхүү судалгааг энэ сарын 17-20-ны хооронд Улаанбаатар хотын есөн дүүрэгт 1100 хүнээс авсан аж.

Төр засгийн зүгээс нэн яаралтай авч хэрэгжүүлэх асуудлуудыг нэрлэхдээ хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг 68,2 хувь нь онцолсон байна. Түүнчлэн 2012 оны УИХ-ын сонгуульд аль намыг дэмжихээ товлосон уу гэх асуултад судалгаанд оролцогчдын 39.2 хувь  нь товлосон, 60,8 хувь нь шийдээгүй байна гэж хариулжээ. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө нэр дэвшигчийн чухам юуг гол болгож сонголтоо хийх вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 66.3 хувь нь хувь хүнийг нь харна, 18.9 хувь нь намыг харна гэж. Мөн уламжлал болон асуугддаг “маргааш сонгууль болбол аль улс төрийн нам, хүчнийг дэмжих вэ” гэдэгт Ардчилсан нам 31,6, Монгол Ардын намы 31,4 хувиар бараг л адил үнэлгээтэй гарчээ.

Энд мөн улстөрчдийн рейтингийг гаргаж шилдэг 25-ыг шалгаруулахад Сү.Батболд 30,8 хувь, С.Оюун 29,4 хувь, С.Баяр 24,1 хувь, Х.Тэмүүжин 22,1 хувь, З.Алтай 22 хувь, Ч.Сайханбилэг 15,1 хувь, Ц.Нямдорж 15,1 хувь, Э.Бат-Үүл 15,1 хувь гээд цааш үргэлжилжээ. Шилдэг улс төрчдийн жагсаалтад орж чаддаггүй хэмээн шүүмжлэлд өртдөг АН-ын дарга Н.Алтахуяг 17-р байранд жагсаж. Мөн шилдэг 25-д С.Оюун, Д.Оюунхорол нарын хоёр л эмэгтэй багтсан аж. Эцэст нь, санал асуулгад оролцсон сонгогчдын дийлэнх нь улс төрийн намуудын одоогийн үйл ажиллагаанд “дунд” үнэлгээ тавьсан байна.

 Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж