“Уолт Дисней”-н кинонуудыг YouTube-ээс

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Уолт Дисней”-н кинонуудыг YouTube-ээс

“Алисия гайхамшгийн оронд”, “Машинууд” зэрэг “Уолт Дисней”-н бүтээл хэдэн зуун киног YouTube сайтаас үзэх боломжтой боллоо. Үзэгч 199-399 ам.долларын багц үнэ төлөөд 48 цагийн хугацаанд кинонуудыг үзэх боломжтой ажээ. Энэхүү багцад сүүлийн үеийн кино “Карибийн тэнгисийн дээрэмчин” ч орж байгаа юм. “Дрийм уокс”-ын зарим нэг кино мөн Диснейн багцад орсон байгаа гэнэ.

YouTube сайт “Сони”,”Юниварсал пикчурес”, “Уорнер Бросс”, “Лайнсгэйт” дөрвөн томоохон студитэй хамтарч ажиллан, чанарын өндөр түвшинд олон нийтэд кино хүргэх төслийг эхлүүлээд байна. Удахгүй дэлхий даяар алдартай телевизийн томоохон шоунуудыг мөн өөрийн сайтаар цацна.

Эх сурвалж: http://news.yahoo.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж