Марк Уэббер улирлыг ялалтаар өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Марк Уэббер улирлыг ялалтаар өндөрлүүллээ

“Формула нэг”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ оны сүүлчийн гараа ням гаригт Бразилид боллоо. Зохион бүтээгчдийн цомыг хүртэж байгаа “Red Bull” ялалтаа бататгаж, улирлыг үдэв. “Интерлагос” авто тойргуулгад болсон улирлын 19 дэх гран-прид Себастьян Феттель байрлал тогтоох гараанд түрүүлснээр энэ улиралд 15 дахь удаагаа тэргүүн шугамнаас уралдааныг эхлүүлж, дээд амжилтын эзэн болсон. Эхний эргэлт дээр Феттель болон түүний багийн анд Марк Уэббер нар тэргүүллээ хадгалж гарч ирсэн бол арын хэсэгт Бруно Сенна, Михаиль Шумахер нар шүргэлцээд авчээ. Үр дүнд нь Шумахер тооцоолоогүй питэд орж 15 дугаар байраар уралдааныг дуусгасан. Харин Сенна торгууль хүлээж, Шумигаас хоёр байрын ард бичигджээ. Энэ үед тэргүүлж яваа Феттелийн машины хурдны хайрцагт асуудал үүссэн байна. Тиймээс багийн зүгээс түүнд хурдаа саахыг зөвлөсөн бөгөөд энэ үед Марк Уэббер багийн андаа гүйцэж түрүүлжээ. Уралдааны 30 дахь тойрогт дээрх үйл явдал тохиосон. Харин тавдугаар байрын төлөө өрсөлдөж байсан Хамилтоны машины хурдны хайрцагт мөн асуудал гарснаар 48 дахь тойрогт Британи нисгэгч уралдааныг орхисон юм. “McLaren” багийн нөгөө нисгэгч Женсон Баттон Фернандо Алонсог гүйцэж түрүүлснээр шагналын тавцангийн сүүлчийн байрыг өөрийн болгожээ. Улиралд энэ дүр зураг олон удаа харагдаж байгаа. Тэргүүлэгчдийн өрсөлдөөнд өөрчлөлт гарсангүй.

Марк Уэббер энэ оны анхны түрүүгээ авч гран-приг өндөрүүүлсэн бол Феттель хоёрдугаар байрт оржээ. Тэдний араас барианд орсон Баттон нийлбэр дүнгээр хоёрдугаар байраар тэмцээнийг дуусгасан байна. Ийнхүү “Формула нэг”-ийн ДАШТ өндөрлөж, “Red Bull” багийн нисгэгч, инженерүүдийн ялалтаар өндөрлөлөө.
Ирэх улирал 2012 оны гуравдугаар сард эхэлж, нийт 20 гран-при уралдаан болох юм.

2011 оны "Формула нэг"-ийн ДАШТ-ий дүнг танилцуулъя.

Нисгэгчид:
1. Себастьян Феттель /Герман/ – Red Bull – 392 оноо
2. Женсон Баттон /Их Британи/ – McLaren – 270
3. Марк Уэббер /Австрали/ – Red Bull – 258
4. Фернандо Алонсо /Испани/ – Ferrari – 257
5. Льюис Хэмилтон /Их Британи/ – McLaren – 227
6. Фелипе Масса /Бразили/ – Ferrari – 118
7. Нико Росберг /Герман/ – Mercedes – 89
8. Михаиль Шумахер /Герман/ – Mercedes – 76
9. Адриан Сутил /Герман/ – Force India – 42
10. Виталий Петров /ОХУ/ – Renault – 37

Зохион бүтээгчдийн цом:

1. Red Bull – 650 оноо
2. McLaren – 497
3. Ferrari – 375
4. Mercedes – 185
5. Lotus Renault – 73
6. Force India – 69
7. Sauber – 44
8. Toro Rosso – 41
9. Williams – 5

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж