“Дуулиан-2020” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Дуулиан-2020” эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх, заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээний нээлтийн ёслол өчигдөр Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт боллоо. 2011-2012 оны улиралд охидын 13, 15, хөвгүүдийн 11, 13, 15, 17 хүртэлх, оюутан гэсэн долоон насны ангилалд 200 гаруй багийн 2500 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагааны үеэр хоёр тоглолт болсон бөгөөд хөвгүүдийн 13 хүртэлх насны аварга 97 дугаар сургууль 14 дүгээр сургуулийн багийг 7:1, 11 хүртэлх насны ангилалд хоёр жил дараалан түрүүлээд буй 24 дүгээр сургууль өөрсдийн мөнхийн өрсөлдөгч тавдугаар сургуулийн багийг 2:0-ээр буулган авлаа. Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Дуулиан-2020” тэмцээний зургаа дахь улирлын аваргууд ирэх жилийн дөрөвдүгээр сарын 16-нд тодрох аж.

Д.Есүхэй

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж