Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Жалам хар”-ынхан

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжид. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар. “Хар сарнай” хамтлагийн дуучин Сүхбаатарын Амармандах. Тэд бүгд л Монголын урлагийн ертөнцөд нэрээ мөнхөлсөн авьяаслаг уран бүтээлчид. Өнгөрсөн бямба гаригт дуучин С.Амармандах “I Loft Fuction House”-д “Би монгол хүн” цомгийн баяраа хийсэн юм. Цомгийн баярын үеэр Амраа өвөөгийнхөө дэглэсэн “Жалам хар” бүжгийг аав, дүү хоёрынхоо хамт бүжиглэсэн бахархал төрүүлэм байв. Удам дамжсан авьяас гэж үүнийг л хэлэх биз ээ. Үзэгчид тэднийг “Жалам хар”-ынхан хэмээн нэрийднэ лээ. Нээрээ ч тийм юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж