Эмэгтэйчүүд хүчирхийллийн хэрэгт холбогдов

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд хүчирхийллийн хэрэгт холбогдов

Зимбабве улсын цагдаа нар тус улсад эмэгтэйчүүд эрчүүдийг хүчинддэг зан үйлтэй холбоотой хачирхалтай үзэгдэл дэлгэрсэн гэж үзэж байна.  Эр хүний үрийн шингэн эрүүл мэндэд тусай гэдэгт итгэдэг зарим омгийнхон ямар нэгэн тусгай зан үйлд хэрэглэхийн тулд эрчүүдэд хүч хэрэглэдэг ажээ. Цагдаа нар ийм гэмт хэргийн буруутныг баривчлах гэж жил гаруй хөөцөлдсөн байна. Өчигдөр буюу даваа гаригт дээрх хэрэгтэй холбоотой гурван эмэгтэйг баривчилсан нь улс орон даяар шуугиан дэгдээж, олныг хирдхийлгэжээ. Уг гэмт хэргийн талаар хамгийн анх мэдээлсэн хүн нь гэмт хэргийн хохирогч эр байжээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Зимбабвегийн үндэсний телевизээр газар авч буй уг хэргийн талаар мэдээлсэн байна. Түүнийг Хараре хотод явж байхад гурван эмэгтэй машинаар хүргэж өгөхийг санал болгосон тул хамт явсан байна. Тэрбээр “Тэдний нэг нь миний нүүр рүү ус цацаж, дараа нь ямар нэгэн зүйлээр намайг тарьсан” гэжээ. Золгүй эрд хүч хэрэглэснийхээ дараа гурван эмэгтэй түүнийг чармай нүцгэн хаяж явсан байжээ. Ямартай ч гэмт этгээдүүдийг энэ сарын эхээр Харарегаас  275 км зайд Гверу хотоос баривчилсан байна. Зимбабве улсын хуулинд  хүчирхийлэгч  эмэгтэйд оноох ял байдаггүй ч тэдгээр гурван эмэгтэйд 17 гэмт хэрэгт буруутгаж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж