LG шинэ лэптоп гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

LG шинэ лэптоп гаргалаа

LG хамгийн жижиг хэмжээтэй P220 нөүтбүүкээ Солонгосын зах зээл дээр
гаргажээ. 12,5 инчийн өргөн дэлгэцтэй бөгөөд олон хэрэглэгч дэлгэц рүү
өөр өөр өнцгөөс харахад өнгө дүрсээ алдахгүй харуулдаг.
Өөрөөр
хэлбэл ойролцоогоор 178 хэмийн дотор хаанаас л бол хаанаас харах
боломжтой ажээ. Windows 7 үйлдлийн системтэй, хоёр дахь үеийн Core i5
2467M процессортой, 4GB-ийн DDR3 санах ой, 320GB багтаамж бүхий хатуу
дисктэй.
Түүнчлэн 1,3 мегапикселийн вэб камер, USB 3.0 холболттой ба
карт уншигч, Bluetooth холболт болон wi-fi сүлжээний боломжтой.
Солонгост худалдаалж буй үнэ нь 1,740,000 вон бөгөөд энэ нь ойролцоогоор
1,612 ам.доллар юм.
Цагаан, ягаан, хөх өнгийн загварууд гараад буй бөгөөд тун удалгүй Европын зах зээл дээр худалдаалагдах юм байна.

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж