Чуулганы хуралдаан хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан хойшиллоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөө өглөө хийх байсан ч одоогийн байдлаар ирц гүйцээгүй гэсэн шалтгаанаар хуралдаж эхлээгүй байна. Түүгээр Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж дуусгах байсан юм. Гэхдээ гурван хэлэлцүүлгийн дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн анхны төсвийн төсөл нэлээд өөр болж орлого, зарлага талын аль алийг багагүй танасан тул гишүүдэд багцалж ярих, эргэлзээ тайлах зүйл гарсан байж болох талаар зарим гишүүн хэлж байна. Тухайлбал, өчигдөр эрхэм гишүүн Ч.Улаан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын төсөв, гишүүн Д.Зоригт нийслэлийн замын хөрөнгө зэргийг хэрхсэнийг асууж байсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдааныг 11.00 цагаас хийж, Төсвийн хуулийг батлахаар зарлаад байсан ч Төсвийн байнгын хороо хуралдахгүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж