Төсвийн байнгын хорооны хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны хурал өндөрлөв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эл төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул шууд санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулахаар боллоо.

Хоёр дахь асуудал болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан горимын санал гаргасан юм. Энэ төслийн хүрээнд тендэр зохион байгуулахтай холбоотой агентлаг байгуулагдана. Агентлаг байгуулж ажиллах буюу бэлтгэл хангах хугацааг 2012 оны аравдугаар сарын 1-н гэж зааж өгч, хууль хэрэгжих хугацааг харин 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болгоё гэснийг дэмжлээ. Мөн энэ хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүд гар өргөн дэмжсэнээр Төсвийн байнгын хорооны хурал өндөрлөлөө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж