Оросууд мөнгөөр бороо оруулна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Оросууд мөнгөөр бороо оруулна

Бүх Оросын зуны олимпийн төрлүүдийн холбооны гүйцэтгэх хорооноос Лондонгийн олимпийн медаль зүүсэн тамирчдыг урамшуулах мөнгөн шагналаа зарлажээ. Ингэснээр олимпийн алтан медаль бүрийг 10 сая рубль (ойролцоогоор 420 сая төгрөг), мөнгө, хүрэл медалийг тус бүр тав, гурван сая рублиэр (ойролцоогоор 210 сая-126 сая төгрөг) хөхиүлэх болж байна.

Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газраас олимпийн аваргыг 120 сая, мөнгө, хүрэл медальтанг 60 сая, 30 саяар урамшуулдаг билээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж