Ажил хаялтад 108 ЕБС-ийн 10 мянган багш нэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Ажил хаялтад 108 ЕБС-ийн 10 мянган багш нэгджээ

Цалингийн нэмэгдлийн хугацааг наашлуулахыг шаардаж буй ЕБС-ийн багш нар өнөөдөр өглөө 08.00-10.30 цагийн хооронд ажил хаялт зарласан билээ. Үүнд нийслэлийн болоод орон нутгийн нийт 108 сургуулийн 10 мянга гаруй багш оролцсон байна. Өнгөрөгч даваа гаригт мөн цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаж, 101 цэцэрлэгийн багш нар энэхүү арга хэмжээнд нэгдсэн байгаа. Харин маргааш тэдгээр багш нарын төлөөлөл болох 300 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч МҮЭСТО-д 14.00 цагт Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нартай уулзалт хийхээр болжээ. Тус уулзалтаар шийдэлд тодорхой хүрэхгүй бол ирэх долоо хоногоос хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдээд байгаа юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, улсын хэмжээнд нийт 73 мянга орчим багш байдгаас 44 мянга нь ерөнхий боловсролын сургууль, 16 мянга нь сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, үлдсэн нь их, дээд сургуульд багшилдаг юм байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж