Мисс И.Төгсөө хүмүүнлэгийн элчээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Мисс И.Төгсөө хүмүүнлэгийн элчээр ажиллана

“Miss Mongolia” тэмцээний тэргүүн байрын мисс И.Төгсөө дэлхийн миссийн гурван гол тэмцээний нэг болох “Miss International 2011” тэмцээнд амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан билээ. Анх 1951 онд АНУ-д болж байсан “Miss International” тэмцээн энэ жил 51 дэх удаагаа Хятадын Чиндү хотноо болсон юм. Жил бүр тус тэмцээнд 70-80 орны гоо бүсгүй оролцдог бөгөөд эхний гурван байрт шалгарсан миссүүд Японд төвтэй Олон улсын соёлын нийгэмлэгийн энхтайвны элч төлөөлөгчөөр ажилладаг уламжлалтай аж. Энэ жилийн “Miss International” тэмцээний тухайд дэлхийн 77 орны гоо бүсгүй өрсөлдсөнөөс Монголын мисс И.Төгсөө шилдэг 15-т шалгарч, цаашлаад шилдэг тавд багтсанаар эцсийн шалгаруулалтад өрсөлдөж, гуравдугаар байрын эзэн болсон юм. “Miss Mongolia” холбоо 2004 онд олон улсын тэмцээнд оролцох эрхээ авснаас хойш Монголын гоо бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ аж.

Мисс И.Төгсөө нэг жилийн хугацаанд Олон улсын соёлын нийгэмлэгийн гишүүнээр ажиллах бөгөөд энэ хугацаанд хүмүүнлэгийн ажилд элч төлөөлөгчөөр оролцох юм. Мөн ирэх жилийн “Miss International” тэмцээний шилдгийг шалгаруулах ёслолд урилгаар оролцдог уламжлалтай ажээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж