Оюутнууд спортын 10 төрлөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Оюутнууд спортын 10 төрлөөр өрсөлдөнө

Монголын оюутны спортын холбоо нь 2012 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр БСШУЯ, ЗГХА- Биеийн тамир, спортын газар (БТСГ), Монголын оюутны холбоо (МОХ), Монголын оюутны спортын холбоо ( МОСХ), Спортын холбоо, их дээд сургууль, коллежийн захиргаа, биеийн тамирын тэнхим, спортын клубуудтэй хамтран оюутан, залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, бие даан дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх, оюутнуудын идэвх санаачлага, БТС-д хандах сонирхолыг өрнүүлэх, нийтийн биеийн тамир, спортын төрлүүдийг тэдний дунд хөгжүүлэх, 2012 онд зохиогдох Дэлхийн болон азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулах гэж байна. 

Монголын оюутны спортын улсын аварга шалгаруулах тэмцээн воллейбол, гандбол, заалны хөл бөмбөг, жудо, модон бөмбөг, нийтийн гүйлт, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, аялал гэсэн 10 төрлөөр явагдах юм.

Төрөл тус бүрт орж багийн болон хувийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн тамирчин, дасгалжуулагч багш, багийн спортын төрлийн тамирчдыг Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна. Харин нэгдсэн дүнгээр эхний зургаан байр эзэлсэн их, дээд сургууль, коллежийг мөнгөн шагнал, цом, наадмын алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөлөөр шагнана.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж