Иракт 10 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Иракт 10 хүн амиа алджээ

Иракийн нийслэл Багдадаас холгүй орших Халис хотын худалдааны захын ойролцоо машинд бөмбөг дэлбэлсний улмаас 10 хүн газар дээрээ нас баржээ. Багдадаас 80 км зайд орших жижиг хотод болсон дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Хэргийн газар шинжээчид ажиллаж байгаа гэнэ. АНУ энэ оны эцсээр тус улсаас үлдсэн цэргээ татах гэж буй энэ үед Ирак улс аюулгүй байдлаа хангаж чадах эсэхэд иргэд эргэлзэж байгаа ажээ. Машинд бөмбөг дэлбэлсний улмаас амиа алдсан хохирогчдын хоёр нь цагдаагийн ажилтан байжээ.  2006, 2007 онд Иракт ид гаарч байсан хүчирхийлэл, халдлага сүүлийн жилүүдэд буурсан ч өнгөрсөн аравдугаар сард 250 гаруй хүн халдлагад өртөж амиа алджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж