Гар утаснаасаа байшин доторхыг шинжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Гар утаснаасаа байшин доторхыг шинжинэ

“Google map” багийнхан гараг дээрх барилга байшинг нүдний өмнө дэлгэн харуулдаг байсан билээ. Энэ нь гагцхүү байр байшингийн гаднах харагдах орчин дээр очоод хязгаарлагдаж байсан бол одоо байшингийн доторх зураглалыг нарийн харж болохоор болжээ. Хамгийн сайхан нь гар утсан дээр суулгаж болохуйц систем гэдэг утгаараа хаана ч олж үзэх нь. Энэхүү программ нь гар утасны Андройд үйлдлийн систем дээр суурилжээ. Одоогийн гарсан 6.0 шинэ хувилбар нь ахисан олон түвшинтэй бөгөөд барилга хоорондын зай болон барилга доторх шат хаана байгааг, дэлгүүрүүд мөн АТМ-ын байрлалыг заах ажээ. Энэ нь гар утаснаасаа орохдоо тухайн газрын зургийг ойлгомжтой хэлбэрээр харахын тулд олон задлах зайлшгүй хэрэгцээ гарах гэнэ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж