Хиллари Клинтон Аунг Сан Китэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Аунг Сан Китэй уулзав

Бирмд хоёр өдрийн айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт Аунг Сан Суу Китэй уулзаж зоог барьсан гэнэ. Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч бүсгүй Аунг Сан Суу Ки удахгүй болох парламентын сонгуульд өрсөлдөхийн тулд өөрийн намыг шинээр бүртгүүлсэн юм. Хиллари Клинтон Бирмийн ардчиллын төлөө тэмцэгчийн гэрт зочилсон гэнэ. Аунг Сан Суу Киг цэргийн эрх мэдэлтнүүд сүүлийн хорин жил гэрийн хорионд хорьж байсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Аунг Сан Суу Кигийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лигийн гишүүдтэй уулзсан гэнэ. Хиллари Клинтон, Бирмийн тэмцэгч бүсгүй хоёр ном зохиолоос авахуулаад улс төрд нэрээ дэвшүүлэх болсон тухай ярилцжээ. Хиллари Клинтон Бирмд ардчиллыг тогтоох нь зайлшгүй чухал гээд Аунг Сан Суу Киг Зүүн Өмнөд Азийн ардчиллын төлөө тэмцэгчдийн цогтой удирдагч гэж үнэлсэн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж