Ходорковскийн кино “шоовдорлогдож” байна

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Ходорковскийн кино “шоовдорлогдож” байна

Шоронд ороод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа Оросын тэрбумтан М.Ходорковскийн тухай баримтат кино хойд хөршиийн нийслэлд гарч эхэллээ. Германы найруулагч Сириль Тусчигийн найруулсан эл кино өнөө жилийн Берлиний кино наадмын нэг гол шуугианы нэг байсан билээ. Харин Орост анх удаа олон нийтийн хүртээл болохдоо голдуу 100 хүрэхгүй суудалтай жижиг тетруудаар гарч байгаа юм.

Москвагийн томоохон кино театрууд сонгуулийн уур амьсгал тун эрчимтэй орсонтой холбоотойгоор уг киног гаргахаас татгалзжээ. “Ходорковский арванхоёрдугаар сарын 01-нд ирнэ” хэмээх өгүүлбэр бүхий сурталчилгааны самбарууд гудамж, талбай, олон нийтийн газарт олон нийтийн анхаарлыг тун ихээр татаж байна. Одоогоор 13 театрт л тус киног гаргаж байгаа бөгөөд тасалбар нь хэдэн өдрөөр борлогдоод байгаа гэнэ.

М.Ходорковский 2005 онд татварын хэргээр шоронд орсон бөгөөд 2010 онд мөн залилангийн хэргээр дахин ял авсан билээ. Түүний ял 2016 онд дуусна.

Эх сурвалж: http://news.yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж