Ардчиллыг үүсгэн байгуулагч Чингис хаан

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Ардчиллыг үүсгэн байгуулагч Чингис хаан

АНУ-ын Умард Каролина мужийн Байгалийн шинжлэх ухааны музейд “Чингис хаан” нэртэй үзэсгэлэн гарч байна. “Инди вийк” сонины цахим хуудсанд бичсэнээр бол энэ үзэсгэлэн тун сонирхолтой 200 гаруй үзмэрээс бүрджээ. Аяга, нум сум зэрэг гар урлалын эдгээр бүтээлүүдийг Чингис хааны байлдан дагуулж явсан улс орнуудаас авчирсан гэнэ.


“Энэ үзэсгэлэн Чингис хааныг гарамгай дайчин баатраас гадна нийгмийн зүтгэлтэн байсан гэдгийг бидэнд хэлж өгнө. Ямар угсаа гарал, гэр бүлтэй байснаас үл шалтгаалан байгуулсан гавьяа, эрдэм чадлыг нь үнэлэн зэрэг дэв олгон, төрийн албанд зүтгүүлдэг байснаараа ардчилсан нийгмийн тогтолцоог үүсгэн байгуулсан гэж хэлж болох нь” гэж уг сонинд бичсэн байна.


“Хэрэв тэр зүгээр л байлдахаас өөрийг мэддэггүй хүн байсан бол тэр их байлдан дагууллыг хэрхэн хийж чадах билээ” хэмээн үзэсгэлэнгийн мэдээ цааш үргэлжилжээ.


Эх сурвалж: http://www.indyweek.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж