Хамгийн эртний гал тогоог олжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Хамгийн эртний гал тогоог олжээ

Мексик улсын Юкатан арлын нутаг дэвсгэрээс археологичид манай гаригийн хамгийн эртний гал тогоо байж болох байгууламжийг олсон тухай росбалт.ру сайт мэдээллээ. Эртний Майя нарын нурангид малтлага хийх явцдаа энэ өрөөнүүдийг олсон бөгөөд одоогоос 1200 жилийн өмнө ашиглагдаж байсан гэж тогтоогоод байна. Нурангид байсан энэ өрөөнүүд нь олон тооны тогоо шанага, хоол бэлтгэх болон хадгалах өрөө, мөн гал түлэх зуухнуудтай юм. Археологичид олдвороо “Гал тогооны диваажин” гэж нэрлэжээ.

Гал тогооны эдгээр өрөөнүүдэд мах болон эрдэнэ шишээр хоол хүнс бэлтгэж байсныг тогтоогоод байгаа бөгөөд тухайн үеийн элит хүмүүст хоол хүнс бэлтгэж байжээ гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж