Загварын ертөнцийн “шинэ амьтан”

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

Загварын ертөнцийн “шинэ амьтан”

“Vogue” сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулсан 19 настай Карли Клоссыг загварын ертөнц дэх “шинэ амьтан” гэцгээж байна. Италийн Vogue сэтгүүлийн  арванхоёрдугаар сарын дугаарт гарсан Сомбреро малгайтай, залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ гоёсон  нүцгэн бүсгүйн зургийг шүүмжлэгчид түүний өөртөө ийм итгэлтэй зан хаанаас гарч байгаад гайхсан гэнэ. Түүнийг супер загвар өмсөгчдийн нэг Элле Макферсоны залуу насыг санагдуулж байна гэцгээж байгаа ажээ. Чикагод төрсөн Карли Клосс өнгөрсөн сард “Victoria`s secret” дотуур хувцасны загварын алдартай шоунд анх удаа оролцож, дэлхийн супер загвар өмсөгчдийн дөрөвдүгээрт бичигдэж байгаа гэнэ. Түүнийг удахгүй Жизель Бундхен, Хайди Клум нарын өмнө гишгэнэ гэдэгт загварын ертөнцийн мэргэжилтнүүд итгэлтэй байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж